Говь-Алтай аймагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө
- 2021-12-23
- Нийгэм
- 0

Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн “Яргайт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т/ өнөө өглөө газар хөдөлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр өглөө 05:17 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн тухай мэдээллийг 05:24 цагт ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээллээ.

Сэтгэгдэл (0)