ЭМЯ: Коронавируст халдварын 191 тохиолдол шинээр бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 191 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 97 нь Улаанбаатар хотод, 87 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн долоон тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. 

Одоогоор улсын хэмжээнд коронавирусийн халдвартай 2076 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3919 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн- 758
  • Хүндэвтэр- 1017
  • Хүнд- 267
  • Маш хүнд 34 хүн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай