Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, П.Анужин, Б.Баттөмөр, Б.Бейсен, Б.Жаргалмаа, С.Одонтуяа нар хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. 2016 онд Засгийн газар ОУВС-ийн “Өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдаж, энэ хүрээнд хэд хэдэн эдийн засгийн арга хэмжээ авахыг зөвшөөрсний нэг нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, өндөр насны тэтгэврийг дараалсан 5 жил буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг өөрчилж, 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор хуульчилсан. Үүний үр дүнд 2018 онд дараалсан 6 жил, 2019 оноос дараалсан 7 жилээс тооцож, өндөр насны тэтгэврийг тогтоох болсон. Засгийн газар 2018 онд Засгийн газар ОУВС-ийн дээрх хөтөлбөрөөс гарсан бөгөөд тэр үед гаргасан шийдвэрээс хэвээр үлдсэн цөөн асуудлын нэг нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд оруулсан өөрчлөлт гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан юм.

Өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг 7 жил буюу 84 сар болгон нэмэгдүүлснээр иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасаж байгаа гэдэг тооцооллыг Б.Пүрэвдорж гишүүн дурдсан юм.

Хуулийн төслөөр тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааныхаа дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлохоор хуульчлах, ингэснээр өндөр насны тэтгэврийн гар дээр авах мөнгө дүн бодитоор нэмэгдэнэ гэж үзжээ.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хууль санаачлагчид өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн дундаж цалингаар тоггоодог байсныг 2018 онд нэмэгдүүлэн дараалсан 7 жил болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүнг багасгасан. Иймд өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджийг тооцох хугацааг 5 жил болгон бууруулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

Хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулан улсын төсөв болон эдийн засагт хүндрэл учрахгүй гэж хуулийн төслийг санаачлагчид үзсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам уг хуулийн төсөл Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй уялдаж байгаа эсэх, тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдийн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа тэтгэврийн зөрүүг арилгах талаар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан гэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа олон хүүхэд гаргасан эмэгтэйчүүдийн тэтгэвэр бага тогтоогддог тул цаашид анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат дараалсан 7 жилийг 5 жил болгосноор сайн дурын даатгуулагч болон хувийн салбарт ажиллаж байгаа иргэд сүүлийн 5 жилийн шимтгэлийг нэмэгдүүлж төлснөөр тэтгэврээ өндөр тогтоолгох боломжтой бол төрийн албаи хаагчдад энэ боломж хязгаарлагдмал байгаа нь шударга бус нөхцөл байдлыг үүсгэж байгаа талаар тус тус саналаа илэрхийлсэн гэв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг Ч.Ундрам гишүүн танилцууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Г.Амартүвшин, Б.Чойжилсүрэн, Ч.Ундрам, С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал нар асуулт асууж, хариулт авсан юм.

Салбарын яамны зүгээс тогтолцооны шинэчлэл хийж, хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэхээр бодлогын судалгаа, төлөвлөлт хийж байгааг ажлын хэсгээс тайлбарласан. Жилд дунджаар 30 мянга орчим хүн өндөр насны тэтгэвэр тогтоолгодог бөгөөд үүний 70 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тогтоолгодог байна. Өндөр насны тэтгэврийг дараалсан 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоох хууль үлдсэн хувьд нь тооцогддог гэдгийг хэллээ. Төсөл санаачлагчийн зүгээс, амьдралд тохиолддог олон асуудал, бэрхшээлээс үүдэн иргэн дараалсан долоон жил тогтвортой ажилласан байх нь ховор гэдгийг тайлбарлав. Түүнчлэн төгрөгийн ханш, инфляцын өөрчлөлттэй холбоотойгоор дээрх хугацааны өөрчлөлт нь тэтгэвэр авагч иргэдэд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлж байгаа талаарх тооцоолол, тайлбарыг хийсэн юм. Иргэдээс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх санал олноор ирүүлж байгааг Ж.Сүхбаатар гишүүн онцолж байв.

1979 оноос хойш төрсөн хүмүүс нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох бол 1960 оноос өмнө төрсөн хүмүүс цалинд үндэслэсэн одоогийн аргаар, 1960-1979 оны хооронд төрсөн хүмүүс дээрх хоёр хувилбараас сонгож өндөр насны тэтгэврээ тогтоолгох сонголттой байгаа гэдгийг ажлын хэсэг тайлбарласан. Засгийн газрын зүгээс иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлд тогтмол анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг тухай бүр авч ирсэн болохыг онцлоод, цаашид тухайн жилийн инфляцын өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлдэг байх зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Тэтгэврийн тогтолцоог өөрчлөх, шинэчлэх шаардлага бий гэдгийг гишүүд хэлж байсан бөгөөд уг төслийн зохицуулалтыг Засгийн газраас өргөн мэдүүлэх багц хуулийн төсөлтэй холбогдуулах саналыг хэлж байв. Мөн төслийн зохицуулалттай холбоотой тооцоолол, төсвийн боломж, шийдлийн талаар асууж, хариулт авч байсан юм.

Дараа нь гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулж байр сууриа илэрхийлж, санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.5 хувь нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (25)

  • зочин (66.181.185.70)

    2021-12-27

    2020 онд тэтгэвэрт гарсан .Уг нь 5 жилээр бодож байсан бол миний тэтгэвэр 155000 аар илүү тогтохоор байсан гэтэл 7 жилээр бодогдоод 2014,2015 оны цалинг оролцуулаад бодохоор ингэж буурч тогтоогдсон .Энэ нь 2018 оноос өинө тэтгэвэр тогтоолгосон хүмүүстэй харьцуулахад 18 оноос хойш тогтоолгосон иргэд хохирсон.Оныг 7 жил болгож нэмэгдүүлэхээ ядаж 2014 онд мэдэгдсэн бол бас хүчээ шавхаад 2 газар ажиллад зохицуулалт хийх боломж байсан.Энэ гэнэтийн шийдвэр иргэдийг яах аргагүй хохироосон шүү. байсан бол

  • (66.181.161.115)

    2021-12-27

    Сүүлийн 5н жилээр бодох нь зөв шийдвэр ард иргэдээн бодолцон энэ хуулийг батлаж өгөхийг их хурлын гишүүдээс шаардаж бна

  • Батболд (202.55.188.104)

    2021-12-27

    Одоо цэргийн тэтгэвэртэй цэргийн газар орохоос өмнө 13 жил 8 сар энгийн газарт ажилласан цахилгаан станцад энгийн ажилласан жилээ яаж тогтоолгох вэ

  • 4 хүүхэдтэй ээж (66.181.178.36)

    2021-12-27

    2019 онд 6 жилийн дунджаар тэтгэвэрт гарсан. Хүүхдийн тоогоор ажилласан жилээ нэмүүлж чадаагүй. 2020 онд тэтгэвэрт гарсан ээжүүд хүүхдийн тоогоороо нэмэгдлээ авсан. Энэ зөрүүг арилгаж өгөөч. Одоо 5 жил болгох юм бол 2020 оноос гарсан хүмүүс хүүхдийхээ 1.5 жилийг нэмүүлээд ялгааг их гарна шүү дээ. Адилхан хүүхдийнхээ нэмэгдлийг авмаар бна ш дээ ээжүүд.

  • Зочин (66.181.161.85)

    2021-12-27

    Та нар 5 н жилээр л тооцдог байсаныг 7 н жил болгоод одоо дахин 5 болгоод л.өөр гаргах хууль .эдийн засаг .гээд маш их ажил байхад ийм сонин сонин үйлдэл хийдэгээ болиоч.Цэцэрлэгийн хүүхдүүд биш дээ ккк

  • Нутаг Нутаг (59.153.86.2)

    2021-12-27

    1990--1996 оны хооронд хугацаат цэргийн алба хаасан иргэдэд нийгмийн даатгал байдаггүй ээ.

  • Ахиад (122.201.24.164)

    2021-12-27

    Одоо 6, 7 жилийн дунджаар тогтоолгосон ахмадуудын тэтгэврийг 5 жилээр бодож зөрүүг олгох талаар ярилцах нь зүйтэй байх ёстой.

  • зочин (202.21.113.146)

    2021-12-27

    Шүүгч нар яагаад 80 хувиар тэтгэврээ тогтоолгодог юм бэ???? Тэд улс орныхоо төлөө, нийгмийн сайн сайнхын төлөө юу бүтээдэг хүмүүс гэж илүү ямба эдэлж байгаа юм. Монголд мөрдөж байгаа хууль дүрэм,журам, хуулийн хэрэгжилт ард түмэнд дандаа Double standart-тай байдаг, Шударга, үнэн, эрх тэгш байдал хаана байна??? Би ч гэсэн тэгвэл тэтгэврээ 80 хувиар бодуулмаар байна. Алдар нэр хөөцөлдөж яваагүй ч улсад 20 гаруй жил ажиллаж, дандаа хүмүүсийн төлөө ажил амьдарлаа зориулж ирлээ. Нийгэмд ажил хийсэн нь ажилтай байхдаа ч хохироод, тэтгэвэрт гарсан ч хохироод хамгийн багаар бүх юмыг нь үнэлдэг. Зүгээр суудаг, юу ч хийдэггүй хувалз шиг хүмүүс л илүү тэтгэвэр тэтгэмж авч байдаг ийм л байна штэ.

  • (202.21.109.105)

    2021-12-27

    7 жилийн дундажаас болж олон иргэд хохирсоны нэг нь миний бие... 2013-2007 онуудад тасралтгүй 7 жил ажилласан.бусад жилүүд нь ганц нэг хоёр сар тасарч байж. 2013-2015 онуудад эрүүл мэндийн шалтгаанаар ажиллаж чадаагүй ингээд 2007-2013 онуудаар бодохоор 2007,2008 онуудад зарим ААНэгжүүд хоёр тайлантай НДШ-ийг багаар төлж байсан байдгийн улмаас тэтгэвэр маань 5 жилийн дундажаас 120000-150000 төгрөгөөр бага бодогдож хохирсон .7 жилийн дундаж гэдэг нь тэтгэвэр бага тогтоох зорилготой Чойжоо тэргүүтэй олигархуудын бодлогоор жирийн олон иргэд хохирсон доо

  • Davaa (103.229.120.217)

    2021-12-27

    55 er. 50 em. Hacand tetgebert garahaar opuulcan gecen yet vu boloboo

  • (139.5.217.50)

    2021-12-27

    2000 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс их бага тогтоологсон зөрүү маш их бна энийг анхаарч ажиллахийг хүсэж бна

  • irgen (202.55.188.105)

    2021-12-27

    33 jil ajillaad .4 huuhedteigeeree 50 nasand baiguullga tetgevert gargaj bga uom.33 jil tasraltgui ajillaad huvi tentsuulsen tet gj 349.0 aar togtoolgoj mash ih hohirson.Tasraltgui 30 aas deesh ajillasan hun tseehen dee.tedniigee dahin harj uzeech.2000 onoos hoish mash ih hohirson.Odoo bol ajil hhgui daatgal tuleed under togtoolgoj bn.

  • Оюунцэцэг (202.126.89.2)

    2021-12-27

    Хүүхэд гаргасан жилээ нэмүүлэж дахин бодуулаж болох болов уу т

  • (66.181.161.111)

    2021-12-27

    60 оноосөмнөх насны хүмүүсийн тээтгэвэр үнэхээр бага шүү дэ Энийг анхааран үзэж нэмж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэх юм да

  • Энхцэцэг (66.181.161.49)

    2021-12-27

    5 жилээр болгож байгаа нь сайн хэрэг хурдан шуурхай баталаасай. Гишүүддээ баярлалаа

  • (66.181.180.17)

    2021-12-26

    20 жил ажилсан гээд төрийн бодлогоор 90 онд тэтгэвэрт гаргасан эхчүүд маш их хохирч бгаа одоо маш цөөхөн эхчүүд амьд сэрүүн байгаа энэ эхчүүдийн тэтгэвэрийн нэмээч

  • м түвшин (103.212.119.108)

    2021-12-25

    1990,91 онуудад олон хүүхэдээр 20 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэрт гарч байсан ээжүүд л их хэлмэгдсэн шүүдээ иймээс тэдэнд одоо мөрдөгдөж байгаа хуулиараа л хүүхэдийн тоогоор нь нэмэгдэл олгуулж өгөөч тэд 60 аас дээш настангууд байгаа

  • даваа долгор (202.126.92.90)

    2021-12-24

    60оноос өмнө төрсөн олон хүүхэдтэ төрүүлсэнээжүүдийн тэтгэюрийг нэмэгдүүлэх шаардлагьай гэж бодог хүүхэд ьөрүүлээд асрах хугцаанууд бүгд хасагддаг байгаа түүнээс гадна өмнө нь мтний хийж өайсан ажлыг сүүлдхиисэн хүмүүс тэтгэвэрт гарахдаабараг нуглаж авч байна би 350 г авч сүүлийн хүмүүс 500г авдаг

  • даваа долгор (202.126.92.90)

    2021-12-24

    60оноос өмнө төрсөн олон хүүхэдтэ төрүүлсэнээжүүдийн тэтгэюрийг нэмэгдүүлэх шаардлагьай гэж бодог хүүхэд ьөрүүлээд асрах хугцаанууд бүгд хасагддаг байгаа түүнээс гадна өмнө нь мтний хийж өайсан ажлыг сүүлдхиисэн хүмүүс тэтгэвэрт гарахдаабараг нуглаж авч байна би 350 г авч сүүлийн хүмүүс 500г авдаг

  • Aldar (202.9.47.52)

    2021-12-24

    7 jileer togtooson humuusiig 5 jileer dahin toocoj togtoono buzdee tor zasag mini.

  • Zochin (112.72.2.34)

    2021-12-24

    5 jileer bodson ni deer shu de. Ulsad tulsen shimtgeliinhee hemjeegeer her tetgever avah ni zuin hereg shu de.

  • Irgen (192.82.80.224)

    2021-12-24

    Toroos talin avdag ulsuud toriin mongoor davhar ih shimtgel tolj undor gardag. Jiriin irged aldag onog tasarhai yavj2 tetgevert undor garhin tuld ooroosoo hamag baidgaa shavhdag.

  • Зочин (66.181.161.110)

    2021-12-24

    Энэ заалтаас гадна төрүүлсэн хүүхэд бүрт 1.6 жил нэмэгдүүлсэн хувиар тэтгэвэр бодохоор заасан хэрэгжих хугацааг хойшлуулсанаас олон ээжүүд дутуу тэтгэвэр тогтоогдсон ш дээ. Монголын хууль ОУВС- аас хамааралтай хэрэгжих гэдэг бол гутамшиг. Үүнийг хөндөөгүй байгаа нь харамсалтай.

  • (112.72.15.198)

    2021-12-24

    бүгдэнд нь жигдхэн нэмж өг

  • Zochin (203.91.115.48)

    2021-12-24

    Tetgeveriin huuliig shinechlen 7 jiliig 5 jileer bodoj tetgeveriig nemegdeh bolomjiig nemegduulj baigaa UIH gishuuded bayarlalaa yaraltai batlaj ogoorei Purevdorj, Undram gishuuddee bayarlalaa ajild ni amjilt hisie