“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
- 2021-12-27
- Нийгэм
- 0

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 99 жил, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргалаа.
Эх орноо илч гэрлээр хангах хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, байгаль орчинд ээлтэй, агаар, усны бохирдолгүй, техник, технологи ашиглах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байгаа байгууллагын үе үеийн инженер, техникийн ажилчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.


Сэтгэгдэл (0)