ЭМЯ: Коронавируст халдварын 83 тохиолдол шинээр бүртгэгдлээ
- 2021-12-27
- Нийгэм
- 0

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 83 тохиолдол шинээр бүртгэгдэж, 1 хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 57 нь Улаанбаатар хотод, 20 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 6 байна.
Одоогоор 1941 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 298, жирэмсэн эх 109 байна. Гэрийн хяналтад 3447 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

