ЭМЯ: Сүүлийн 24 цагт коронавируст халдварын зөөвөрлөгдсөн 11 тохиолдол байна

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 116 тохиолдол шинээр бүртгэгдэж, 1 хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 73 нь Улаанбаатар хотод, 32 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 11 байна.

Одоогоор 1799 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 235, жирэмсэн эх 100 байна. Гэрийн хяналтад 3180 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай