Хятад, Хойд Солонгос “ам мурийв”

Хятад, Хойд Солонгосын хоорондох Шар тэнгист Энэ сарын 8-нд загас агнаж явсан Хятадын усан онгоцуудыг Хойд Солонгосын байлдааны усан онгоц саатуулжээ. “Бээжин Ньюс”-т мэдээлснээр усан онгоцуудад нийтдээ 29 загасчин сууж явжээ.

Хятад, Хойд Солонгосын хоорондох Шар тэнгист Энэ сарын 8-нд загас агнаж явсан Хятадын усан онгоцуудыг Хойд Солонгосын байлдааны усан онгоц саатуулжээ. “Бээжин Ньюс”-т мэдээлснээр усан онгоцуудад нийтдээ 29 загасчин сууж явжээ.
Хойд Солонгосын тал онгоцыг саатуулсны дараа төлбөр төлөхийг шаардаж, төлбөрийг шилжүүлсэн тохиолдолд л загасчдыг усан онгоцуудын хамт суллана гэжээ. Уг маргаан удаан хугацааны турш найрсаг харилцаатай байсан хөрш холбоотон орны хооронд нэн ховорд тооцогдох үл ойлголцол үүсгэлээ гэж Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичиж байна. 
Загасчдын сууж явсан усан онгоцны эздүүдийн хэлснээр тэд Хятадын нутагт харьяалагддаг усанд загас агнаж байсан гэнэ. Хятадын хэвлэлүүдэд бичсэнээр Хойд Солонгосын тал загасчдыг тэдний нутагт загас агнасанд буруутган баривчилсан байх гэжээ. Харин Хойд Солонгосын албаныхан болон тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тухай, тодруулбал усан хил зөрчсөн эсэх талаар огт дурдаагүй байна. Усан онгоцууд болон загасчдыг барьцаалсан цэргүүд Хойд Солонгосын Тэнгисийн хүчнийх гэнэ.
Тиймээс тэднийг Засгийн газраас тусдаа ийм мэдэгдэл хийсэн гэж Хятадын тал бодохгүй байна. Ямартаа ч Хойд Солонгосын цэргүүд Хятадаас 1.2 сая юань нэхэмжилсэн байна. Гэхдээ тэд өчигд өр нэхэмжлэлээ 900 мянган юань болгож бууруулснаа дуулгажээ. Тэдэнд саатуулагдаад буй усан онгоцуудын нэгнийх нь эзэн Чан Дечан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ бол цэвэр барьцаалалт” гэж дурджээ. 
Түүний хэлснээр саатуулагдсан загасчдын нэг нь түүн рүү утсаар ярьж, Хойд Солонгосын цэргүүд барьцааны мөнг ө шаардаж байгааг дуулгасан байна. Хятадын хэв лэлүүдэд бичсэнээр тус улс Хойд Солонгосын эдийн засгийн тулгуур, дипломат дэмжигч, барууны дарамт бууруулагч ажээ. 
Түүнчлэн цөмийн хөтөлбөр, пуужингийн туршилтаас болж олон улсад хориг тавиулсан энэ үед Хойд Солонгост хүнс болон шатахууны тусламж үзүү лэгч хамгийн том хандивлагч болохыг сануулсан байна. Хоёр орны дунд үүссэн уг үл ойлголцол Бээжин Пхеньянийг пуужингийн гурав дахь туршилтаа хийхийг эсэргүүцсэний дараа болж байна. 
Бээжингийн эрх баригчид аюулгүй байдлын үүднээс “Унха-3”-ыг хөөргөхийг эсэргүүцсэн бөгөөд энэ нь хоёр орны найрсаг харилцаанд нөлөөлөхгүй гэж үзэж байсан юм. Хэрвээ Пхеньяний эрх баригчид Бээжингээс холбоогоо тасалбал тус улсын гадаад ертөнц дэх харилцаа дуусгавар болох юм. Юутай ч Хятадын Гадаад харилцааны яам “Бээжин Ньюс”-т “загасчдын хэрэг”-ийг тун удахгүй шийднэ гэж хэлсэн байна. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)