Францын Ерөнхий сайд тодорчээ
- 2012-05-18
- Дэлхий
- 0
Францын шинэ Ерөнхийлөгч, Социалист намын дарга Франсуа Олланд намынхаа дэд дарга Жан Марк Эрог Ерөнхий сайдаар томиллоо. 

Францын шинэ Ерөнхийлөгч, Социалист намын дарга Франсуа Олланд намынхаа дэд дарга Жан Марк Эрог Ерөнхий сайдаар томиллоо.
Ф.Олланд өнгөрөгч мягмар гаригт Ерөнхийлөгчийн тангараг өргөж Ерөнхийлөгчийн засаглалтай тус улсын тэргүүн болсон бөгөөд үүний дараа Ерөнхийлөгч асан Николя Саркозигийн үед Ерөнхий сайдаар ажилласан Франсуа Филлоныг сольсон байна.
Зүүний үзэл баримтлалтай намаас 17 жилийн дараа сонгогдон гарч ирсэн Ф.Олланд ирэх таван жилд тус улсыг удирдана. Тус улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа ч мөн таван жил юм. Хэрвээ Ф.Олланд Жан Марк Эрог солихгүй бол тэрбээр 2017 он хүртэл Францын Ерөнхий сайдаар ажиллах юм.
Жан Марк Эро Ерөнхий сайдаар томилогдохоос өмнө Социалист намын дэд даргаас гадна Нантес хотын дарга, Үндэсний ассамблей (парламентын доод танхим) дахь Социалист намын бүлгийн даргын албыг тус тус хашдаг байжээ.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
bayarlalaa (103.10.22.27)
bayarlalaa