ЭМЯ: Коронавируст халдварын гаднаас зөөвөрлөгдсөн найман тохиолдол байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 272 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 209 нь Улаанбаатар хотод, 55 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн найман тохиолдол байна.

Одоогоор 1824 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 228, жирэмсэн эх 109 байна. Гэрийн хяналтад 3123 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

Хөнгөн- 660
Хүндэвтэр- 953
Хүнд- 184
Маш хүнд 27 хүн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай