Цахилгаан эрчим хүчний төлбөрийг уул уурхайн төслүүдээс санхүүжүүлнэ
- 2021-12-31
- Улс төр
- 1

Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна.
Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс гаргана.

Сэтгэгдэл (1)
Иргэн (139.5.219.214)
Баярлалаа.