Аянгад цохиулсан ч Германд иржээ
- 2012-05-18
- Дэлхий
- 0
Францын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Франсуа Олланд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орсны дараа Герман уруу нисчээ. Гэсэн ч Ерөнхийлөгчийн онгоц хөөрснөөс хэдхэн минутын дараа аянгад цохиулсан байна. 

Үүний улмаас онгоц Парист эргэж буужээ. Ф.Олланд өөр онгоцонд суун Берлинд хүрэлцэн ирсэн байна. Албаныхны мэдэгдэж буйгаар онгоцонд ноцтой гэмтэл учирсан ч хэн нэгэн бэртэж гэмтээгүй бөгөөд Ф.Олланд төлөвлөсөн цагаас цаг гаруйн дараа Германд газардсан байна.
Өнгөрөгч мягмар гаригт болсон Ф.Олландын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Германы канцлер Ангела Меркель ирж оролцсон бөгөөд энэ үеэр хатагтай Меркель түүнтэй уулзаж Германд айлчлахыг албан ёсоор урьжээ.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)