В.Путин энэ сарын 31-нд Белоруссьт айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 31-нд Белоруссьт айлчилна гэж өнгөрөгч лхагва гаригт Кремлиэс мэдээллээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 31-нд Белоруссьт айлчилна гэж өнгөрөгч лхагва гаригт Кремлиэс мэдээллээ. 
Энэ сарын 7-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан тэрбээр ийнхүү анхны гадаад айлчлалаа Белоруссьт хийхээр боллоо. В.Путин өнгөрөгч мягмар гаригт Кремлийн ордонд Белоруссийн Ерөнхийлөгч Александр Лукашенког хүлээн авч уулзах үеэр энэхүү айлчлалыг тохиролцсон байна. А.Лукашенко Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтыг тохиолдуулан ОХУ-д зочилсон байна. 
Үүнээс өмнө В.Путиныг гадаадад хийх анхны айлчлалаа хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан орнуудын аль нэгэнд, тэр дундаа Белоруссьт хийнэ гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм. Уг мэдээллийн дараа А.Лукашенко В.Путиныг албан ёсоор урьсан байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.21.106.6)

    2012-05-30

    путин ийм л агуу хүн шүү дээтэр бол дэлхийн хамгийн агуу удирдагч