ЭМЯ: Коронавируст халдварын 488 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 488 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 360 нь Улаанбаатар хотод, 100 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 28 байна.

Архаг, хууч өвчтэй ковид хавсарсан шалтгаанаар 2 хүн энджээ.

Одоогоор 2179 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 255, жирэмсэн эх 97 байна. Гэрийн хяналтад 3457 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн- 627
  • Хүндэвтэр- 1340
  • Хүнд- 186
  • Маш хүнд 26 хүн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай