"Цэргийн бүртгэл"-ийг "E-Mongolia"-р хийх заавар
- 2022-01-05
- Нийгэм
- 0

Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна. Энэ жил цэргийн насны эрчүүд цахимаар бүртгэлээ хийлгэнэ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 21-нийг хүртэлх хугацаанд e-Mongolia-д хандан бүртгүүлэх боломжтой юм. Тэгвэл цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэж, цаг заваа хэмнэх зааварчилгааг хүргэж байна.
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
- Дээд офицер /Генерал/-65 насны
- Ахлах офицер -60 насны
- Дунд офицер, ахлагч -55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.
Хамгийн эхлээд E-Mongolia гар утасны апп нэвтрэн орж, доор байрлах ҮЙЛЧИЛГЭЭ цэсийг сонгоно.Үүний дараагаар АНГИЛАЛ гэсэн цэс дээр дарна.

АНГИЛАЛ цэс дээр дармагц АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ гэсэн үйлчилгээг сонгоно. Тус үйлчилгээг сонгомогц ЦЭРГИЙН БҮРТГЭЛ гэсэн үйлчилгээг авах боломжтой.

Цэргийн бүртгэл үйлчилгээг сонгож, анкетыг бөглөж, хүсэлтээ илгээнэ. Таны хүсэлт харьяа дүүрэг, хороо, аймаг сумын цэргийн штабт шууд очих бөгөөд хүсэлтийн хариуг ажлын 7 хоногт шийдвэрлэж өгнө.


Сэтгэгдэл (0)