М.Каддафигийн сүүлчийн үгийг нийтэлжээ
- 2011-11-01
- Дэлхий
- 0
Каддафи өнгөрсөн сарын 20-нд Сирт хотод босогчдын гарт амь насаа алдсан
билээ. Харин нас барахаасаа гурав хоногийн өмнө тэрээр нэгэн бичиг
үйлджээ.
UNEN.mn

Каддафи өнгөрсөн сарын 20-нд Сирт хотод босогчдын гарт амь насаа алдсан билээ. Харин нас барахаасаа гурав хоногийн өмнө тэрээр нэгэн бичиг үйлджээ. Тэрхүү бичгийг араб хэлнээс ВВС сувгийнхан хөрвүүлэн олон нийтийн хүртээл болгоод байгаа юм. Гэрээс гэж болох уг бичигт Каддафи өөрийг нь ойр дотныхонтой нь хамт Сирт хотод нутаглуулахыг хүсээд мусульманы заншилыг баримтлахыг хүссэн байж.
Мөн мөр зэрэгцэн тулалдаж байгаа дэмжигч, тойрон хүрээлэгчидээ тэмцэлээ эцэст нь хүртэл үргэлжлүүлж, эх нутгаа харийнхнаас бас алан хядагчдаас үеийн үед хамгаалж байхыг захижээ. Түүний тэмцэл эх орончийн үзэл байсан харин урвагчдыг бурхан заавал гэсгээнэ, ирээдүй хойч үеийнхэнд энэ нь том үлгэр дууриал болно гэсэн байлаа. Хурандаа өөрийг нь үхсэнээс хойш ард түмэндээ хандан гэр бүлийнхнийг нь хамгаалж явахыг ч захисан байна. Гол нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийг онцлон дурьджээ.

Сэтгэгдэл (2)
(203.91.118.190)
YOY YOOOOOOOOOOOOOOOOOO UNEN HARAMSALTAI
(202.179.20.149)
haramsaltai