ЭМЯ: Коронавируст халдварын 570 тохиолдол шинээр бүртгэгдлээ
- 2022-01-06
- Нийгэм
- 0

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 570 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 339 нь Улаанбаатар хотод,212 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 19 байна. Архаг, хууч өвчтэй ковид хавсарсан шалтгаанаар 2 хүн энджээ.
Одоогоор 2843 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 360, жирэмсэн эх 177 байна. Гэрийн хяналтад 5352 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

