ЭМЯ-аас Монголын хоёр иргэнээс "омикрон" илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл гэв

"Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монгол Улсаас гадаад улсад зорчсон иргэдээс "Ковид-19" эерэг илэрвэл ХӨСҮТ рүү мэдээлэгддэг ба 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр л хамгийн сүүлд гадаадад зорчсон монгол иргэн эерэг гарсан мэдээлэл ирсэн. Тэр иргэнд ямар хувилбар илэрсэн талаарх гений дараалал тогтоох шинжилгээ хийгдэж байгааг мэдээлсэн байна. Монголын хоёр иргэн гадаадад зорчиж, тэднээс "омикрон" илэрсэн гэсэн мэдээлэл ташаа болохыг үүгээр хүргэж байна" гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)