Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 773 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 773 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 597 нь Улаанбаатар хотод, 143 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 33 байна. 

Одоогоор 3207 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 415, жирэмсэн эх 201 байна. Гэрийн хяналтад 6737 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн- 725
  • Хүндэвтэр- 1994
  • Хүнд- 463
  • Маш хүнд 25 хүн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)