ЭМЯ: Коронавируст халдварын 1208 тохиолдол шинээр бүртгэгдлээ
- 2022-01-11
- Нийгэм
- 0

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1208 тохиолдол шинээр бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 842 нь Улаанбаатар хотод, 330 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 36 байна.
Одоогоор 4483 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 662, жирэмсэн эх 386 байна. Гэрийн хяналтад 11259 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

