ЭМЯ: Коронавируст халдварын 2010 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2010 тохиолдол шинээр бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1454 нь Улаанбаатар хотод, 531 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 25 байна. Мөн нас баралт 3 бүртгэгдсэн байна.

Одоогоор 5889 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 867, жирэмсэн эх 487 байна. Гэрийн хяналтад 22221 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай