Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 дугаараас лавлана

Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам”-ын дагуу “Ор зохицуулалтын баг” ЭМЯ-ны дэргэд ажиллаж байна.

Ор зохицуулалтын баг нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгээс орны мэдээллийг авч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн тандалтын багаас ирүүлсэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтний мэдээллийн дагуу эмнэлгийн орыг хуваарилах ажлыг зохион байгуулж байна.

Иймд ор зохицуулалттай холбоотой мэдээллийг авахдаа ЭМЯ-ны дэргэдэх “Ор зохицуулалтын баг”-ийн 77330404 утсанд хандана уу.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)