Замын-Үүд сумаас ачаа тээвэр гүйцэтгэж буй иргэн, аж ахуй эрхлэгчдийн анхааралд...

Хилийн 0 цэг байгуулан 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Замын-Үүдээс Улаанбаатар хот, бусад аймаг руу барааг тээвэрлэх болсонтой холбогдуулан ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуй эрхлэгчид тээврийн үнийг бодит эрсдэлд тулгуурлан тогтоох, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэт өндөр үнэ тогтоохгүй байх, ачаа тээврийн үнийг тээвэр гүйцэтгэгч нар хоорондоо үгсэн тохиролцож тогтоохгүй байхыг анхааруулж байна. 

Улсын байцаагчийн тавьсан дээрх шаардлагыг хэрэгжүүлж ажиллах, хэрэв биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох шийтгэл оногдуулах арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)