Эмч, ажилчдын дунд өвчлөл их, ажлын ачаалал өндөр байна

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын даргын өгсөн чиглэлийн дагуу ор дэлгэн ажиллаж байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаа, орны ачаалал, ковидын эмнэл зүйн шинж чанар, эмч, ажилчдын ажлын ачаалал, үйл ажиллагаанд хяналт тавих ажлын багийг байгуулсан.

Ажлын баг ХӨСҮТ, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, “Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”-ийн эмч, ажилтан, өвчтөнүүдтэй ням гарагт уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Ажлын багийнхны дүгнэлтээр “Ковид-19” болон "омикрон" хувилбараар өвчилсөн иргэдийг хэвтүүлэн эмчилж байгаа эмнэлгүүдийн орны эргэлт муу, эмч, ажилчдын дунд өвчлөл их, ажлын ачаалал өндөр байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)