“Спортын алдар” медалиар волейболчдыг шагнав

Азийн оюутны аварга шалгаруулах хоёрдугаар тэмцээнд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн Монголын оюутны волейболын шигшээ багийн дасгалжуулагч, оюутан, зохион байгуулагч нарыг өчигдөр хүлээн авч уулзав. 

Азийн оюутны аварга шалгаруулах хоёрдугаар тэмцээнд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн Монголын оюутны волейболын шигшээ багийн дасгалжуулагч, оюутан, зохион байгуулагч нарыг өчигдөр хүлээн авч уулзав. 
Энэ үеэр тэдэнд БСШУЯ, БТСГ, МОХ-ны шагнал гардуулсан бөгөөд Монголын баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан багийн дасгалжуулагч Б.Хэрлэнг Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр, дасгалжуулагч Р.Тамирыг БСШУЯ-ны жуух бичгээр тус тус шагналаа.
Тус тэмцээний мөнгөн медальт, шилдэг тоглогчоор шалгарсан ШУТИС-ийн оюутан Ч.Халиун, тэмцээний шилдэг довтлогч, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин  Б.Цэндхүү, МУБИС-ийн тамирчин А.Пүрэвсүрэн нарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ийн шагнал “Спортын алдар” алтан медалиар тус тус шагнасан юм. 

Ч. Батцэцэг

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)