ХӨСҮТ: ЕБС, цэцэрлэгийн эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах эсхүл цахимаар хичээллүүлэх санал гаргалаа

УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний явцын талаар хэлэлцэх Шадар сайд ажлын хэсгийн гишүүдийн цахим хуралд ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан тэрээр "Ковидын омикрон хувилбарын тархалт эрчимтэй байгаатай холбогдуулан хотын 7548 өвчтэн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгчийн 90 гаруй хувь нь уушигний хатгалгаатай хавсарсан байгааг дурьдлаа. Мөн Омикрон хувилбарын тухайд Дельта хувилбартай харьцуулахад нэн хүнд өвчтөний эзлэх хувь харьцангуй бага байгаа буюу 0,7 хувийг эзэлж байгаа хэдий ч суурь өвчлөлтэй хүмүүс, ахмад настнууд, хүүхэд багачууд өртвөл өвчлөл нь хүндрэх магадлалтай" гэв.

Ковидын вакцины III тунд зорилтот хүн амын 49.4 хувь буюу 968,478 хүн хамрагдсан бол нэмэлт IV тунд 36400 гаруй хүн тус тус хамрагджээ

ХӨСҮТ-ийн зүгээс омикроны халдварын тархалтыг хумихын тулд ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах, буюу эсхүл цахимаар хичээллүүлэх, ажлын байрны нягтралыг бууруулах, нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах, Үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж ажиллах зэрэг саналыг Ажлын хэсэгт танилцууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)