“Цагаан сар“-аар хот хоорондын хөдөлгөөн хязгаарлах эсэхээ аймгууд өөрсдөө шийднэ
- 2022-01-19
- Нийгэм
- 0

Халдварын тархалт нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ихэссэн учир цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх, олон нийтийн арга хэмжээг хоёрдугаар сарыг дуустал хязгаарлахыг НОК УОК-оос хүсээд буй.
Харин Цагаан сарын үеэр хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг аймгууд өөрсдөө мэднэ гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээлэв.
Тодруулбал, тухайн нутаг дэвсгэртээ ямар хорио цээрийн дэглэм тогтоохоо аймгийн онцгой комисс шийдвэрлэх юм.

Сэтгэгдэл (0)