БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарын бичгийн дарга Э.Баттулга нар үүрэгт ажлаа хүлээн авчээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор томилогдсон Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарын бичгийн дарга Э.Баттулга нар үүрэгт ажлаа хүлээн авч, ажилдаа орлоо.

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Шуурхайлаад шууд ажилдаа орцгооно гэдгийг онцлоод хамтран ажиллах хугацаандаа дэд сайд болон төрийн нарийн бичгийн даргадаа бүрэн итгэл хүлээлгэн, тултал зүтгүүлэн хамтран ажиллана” гэдгээ мэдэгдлээ.

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 1 person, sitting and suit

МУ-ын засгийн газраас гаргасан шийдвэр болон Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажилдаа шуурхайлан орж байгаагаа илэрхийлээд Агаар орчны бохирдлыг бууруулах хүрээнд өнөөдөр “Таван толгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллах аж.

Энэ амралтын өдрүүдэд орон нутгийн албан томилолтоо Дундговь, Төв аймгаас эхлүүлэхээр холбогдох албаныханд чиглэл өгчээ.

 

 

Дэд сайд Г.Түвдэндорж 1980 онд төрсөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.

1998-2002 он, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр бакалавр

2002-2006 он, АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлага,

2007-2016 он, хувийн хэвшилд ажилласан.

2017-2018 он, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга

2018-2022 он, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга

2022 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд

Улсад 14 жил ажиллаж байна.

 

Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

 

1998 онд Улсын Багшийн Их Сургуулийн лаборатори дунд сургуулийг дүүргэсэн.

1998-2002 онд Улсын Багшийн Их Сургуулийн Байгалийн ухааны факультетыг газарзүйн багш-аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. Мөн сургуульдаа Газарзүйн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.

2006-2008 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төрийн удирдлагын менежер цолтой төгссөн.

2011-2012 онд Австрали улсын Жеймс Кукийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

2002-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт мэргэжилтэн,

2004-2006 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн,

2006-2008 онд тус яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан.

2008-2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан.

2013-2016 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргаар,

2016-2020 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын даргаар ажилласан.

2020 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байна. Төрийн албанд 20 жил, үүнээс төрийн удирдах албанд 15 жил ажилласан туршлагатай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (197.210.71.93)

    2022-01-21

    Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com