Өнөөдөр, маргааш Баянзүрх дүүрэгт эзэнгүй нохой, муур устгалын ажил явагдана

Сүүлийн өдрүүдэд Баянзүрх дүүргийн хэмжээнд эзэнгүй нохой, муур ихэссэн. Үүнтэй холбогдуулан 1 дүгээр сарын 21, 22-нд буюу өнөөдөр болон маргааш золбин нохой, муур устгалын ажлыг хийхээр болжээ.

Тиймээс иргэдийг энэ өдрүүдэд  гэрийн тэжээвэр нохой, муураа гадагш гаргахгүй байж, эзэнгүй нохой, муур ихээр явдаг гудамж, хэсгийн мэдээллийг харьяа хорооны Засаг дарга болон холбогдох ажилтан алба хаагч нарт явуулаарай гэж мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)