Шатахуун ачсан машины чиргүүл унаж, 10 тн түлш асгарчээ

2022 оны нэгдүгээр сарын 21-ны өдрийн 07 цаг 34 минутад Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн замын уулзварт түлш тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл осолдож чиргүүл нь унасны 10 тн дизель түлш асгарсан дуудлага онцгой байдлын албанд иржээ.

НОБГ болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ажиллаж, чиргүүлийг татаж босгож шатахуун газрын хөрсөнд нэвчихээс урьдчилан сэргийлж, элс, шороогоор саармагжуулалт хийжээ. Асгарсан түлшийг аюулгүй газар зөөвөрлөн устгах ажиллагаа явагдаж байгаа тухай нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)