ЭМЯ: Коронавируст халдварын 3282 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3282 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 2150 нь Улаанбаатар хотод, 1132 нь орон нутагт байна.

Одоогоор 10080 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 1507, жирэмсэн эх 726 байна. Гэрийн хяналтад 52044 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай