ЭМЯ: Коронавируст халдварын 2656 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2656 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1506 нь Улаанбаатар хотод, 1150 нь орон нутагт байна.

Одоогоор 10547 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 1558, жирэмсэн эх 821 байна. Гэрийн хяналтад 50640 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай