Орон сууцны байр мөргөсөн зам тээврийн осолд шалгалтын ажиллагаа явуулжээ

Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 24- ний өдрийн 13.00-14.00 цагийн орчим ХУД-ийн нутаг дэвсгэр 15 дугаар хороо К ЭЙЧ хотхоны гадаа G500 маркийн тээврийн хэрэгсэл байр мөргөсөн гэх дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс үзлэг, шалгалт хийхэд тухайн автомашины жолооч М нь хүүхдээ шүдний эмнэлэгт үзүүлэх зорилгоор автомашины зогсоолд зогсохдоо арааг зогсоолын байрлалд шилжүүлэхгүйгээр бууж, улмаар сандралд орж зогсоох арга хэмжээ авахдаа хаазыг андуурсаны улмаас байрыг мөргөсөн байна. Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувь гарсан байна.

Та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо болон зогсоол талбайд автомашинаа байрлуулахдаа аюулгүй байдлыг хангаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)