Чен Гуанченг АНУ-г зорилоо
- 2012-05-20
- Дэлхий
- 0
Хятадын хууль ёсны төлөө тэмцэгч Чен Гуанченг Бээжинг орхиж, АНУ-г зорилоо. Тэрээр өөрийн эхнэр, хоёр хүүхдийнхээ хамтаар өчигдөр орой зургаан цагийн орчимд Бээжингийн Нисэх Онгоцны Буудлаас нисчээ. Хятадын засгийн газар түүнийг гэр бүлийнхээ хамтаар бямба гарагийн дотор улсыг чөлөөлөн гар хэмээн үүрэгдсэн гэж Чен нисэхийнхээ өмнө утсаар өгсөн яриандаа дурьдсан байна.

Чен өнгөрсөн сард Шандон мужийн Доншигү тосгонд гэрийн хорионд хоригдож байгаад оргосон бөгөөд түүнийг дэмжигчдийн нэг түүнийг 500 км газар авч явж, Бээжинд хүргэсэн юм.Түүнээс хойш тэрээр АНУ-ын Элчин Сайдын Яамны хараа хяналтан дор байж байгаад тавдугаар сарын хоёрны өдөр эмнэлэгт хүргэгдэж, улмаар хоёр долоо хоногийн турш хэвтэхдээ АНУ-ын ЭСЯамнаас виз хүсч, улмаар ийнхүү нэвтрэх эрхтэй болсон билээ.
Түүний ийнхүү улсыг орхин явсан нь АНУ, Хятадын хооронд хүмүүнлэгийн асуудлаар үүссэн маргааныг эцэслэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаад баяртай байгаа хэдий ч, эх орондоо эргэж ирэх хүсэлт гаргавал зөвшөөрөх эсэхэд эргэлзэж, Хятадын удирдлагууд Шандонд үлдсэн хамаатан садангуудад нь ямар нэгэн аюул заналхийлэл учруулах вий гэхээс айж байгаагаа илэрхийлсэн байна.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)