Д.Амарбаясгалан: Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө
- 2022-01-26
- Улс төр
- 0
Монгол Ардын намын даргын ахлах зөвлөх Ё.Отгонбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Энэ тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: "МАН ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцох бодлогынхоо дагуу Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө. МАН хүний эрхийг дээдэлсэн, авлигын эсрэг тэмцдэг дэвшилтэт нам байх болно" гэсэн байна.


Сэтгэгдэл (0)