Хөгжлийн банк 25 зээлдэгчээ АТГ-т шилжүүллээ

Хөгжлийн банкнаас зээ авсан 25 компани зээлээ зориулалтын бусаар ашиглаж, төлөхөөс зайлсхийж, эргэн төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Энэ талаар тус банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 20-нд нийтэд зарласан. Тэдгээр компани 2014-2019 онд зээл авчээ. Зээлийн үлдэгдэл нь 880.2  тэрбум төгрөг болжээ.

Хөгжлийн банкнаас эдгээр чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан талаар мэдээлсэн. Тэгвэл уржигдар чанаргүй зээлийн эздийг АТГ-т шилжүүлсэн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.24.255)

    2022-01-28

    Бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Эхнэр хүүхдүүд нь гадаадаар хэсээд амраад шоппинг хийгээд олон давхар байшинд жаргаад л сууна. Өөрөө залуу охидуудтай шоудаад казиноод л явна.