Найман эмчийг Япон улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна
- 2022-01-28
- Нийгэм
- 0

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо дэргэдээ "Сошиал Хаус" бодлогын институтыг байгууллаа. Тус байгууллага нь бодлого боловсруулахад залуусын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж.
2022 оны эхний ажил болгож нөхөн сэргээх мэргэшлийн 8 эмчийг Япон улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар болж батламжийг нь гардуулан өглөө.
Цаашид хөдөө орон нутагт энэ чиглэлийн мэргэшсэн эмч нарыг бэлтгэх, тэднийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулах юм байна.


Сэтгэгдэл (0)