А.Ариунзаяа: Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг 02 дугаар сарын 01-ээс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн
- 2022-01-28
- Улс төр
- 11

Монгол Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулган өнөөдөр (2022.01.28) 14 цаг 45 минутад, танхимаар 25, цахимаар 26, нийт 51 гишүүний ирцтэйгээр Их Хуралдай танхимд эхэлсэн билээ.
Энэ өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж Монгол Улсын 2022 оны төсөв болон Нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийн, хөрөнгө оруулалтын зарим зардлаа танах замаар эх үүсвэр бүрдүүлэн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэж, хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барьснаар чуулганы хуралдаанд хэлэлцэж байгаа билээ.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, нийт 469 мянган хүн тэтгэвэр авч байгаагийн 385 мянган ахмад бүрэн тэтгэвэр, 84 мянга нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг. Тэрхүү 385 мянган иргэдийн 80 хувь, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчдын 98 хувь нь 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байна.
Хуулийн төслийн хүрээнд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 400 мянган төгрөгт хүргэх, 500 мянган төгрөгөөс дээш төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг 15 хувиар нэмэгдүүлэх тооцооллыг гаргаж, 02 дугаар сарын 01-ээс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн гэж байлаа.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуусан асуултуудын хариултдаа, нийтдээ 637 тэрбум төгрөгийн тэтгэвэрийн нэмэгдлийн төсвийн зохицуулалтыг тодотголоор хийнэ.
Үүнээс өнгөрсөн оны нийгмийн даатгалын давсан орлого 326 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц төсвийн зохицуулалт дотор төсвийн хөрөнгө оруулалтаас 123 төслийн 260 тэрбум төгрөг, 54 тэрбум төгрөгийн урсгал зардал, 34 тэрбум төгрөгийн гадаад зээл, тусламжийн зохицуулалтыг тус тус хийж байна гэв.

Сэтгэгдэл (11)
(64.119.22.110)
Хүмүүс чинь янз бүр авч байсан За доод тэтгэвэр 350 байна Тэгээд360 380 400 430 450 470 480 490 гэх мэт янз бүр бна Тэгэхээр 350 гэх лоод хэмжээг 150 .000 ыг шууд нэмж 500.000 болгожээ Гэтэл 450 авдаг хүнд 50 мянга нэмжээ Ингээд л сонин нэмсэн байх юм Энэ хүн чинь өмнө нь доод тэтгэврээс 100 мянгаар илүү авч байсан хүн Одоо гэтэл доод тэтгэвэр дээр очлоо Ингэж болохгүй Багш эмч хүмүүс гайгүй цалин авдаг байсан учир 450 аар тогтсон баыгаа Гэтэл одоо доод түвшний цэвэрлэгч хийж байгаад тэтгэвэрт гарсан хүнтэй яг адил доод түвшинд авах боллоо
Иргэн (43.242.243.58)
Ноолуураараа төлөөөө
(203.91.115.54)
Тэтгэвэр нэмсэнд төр засагтаа баярлалаа Ахмадууд маш их баяртай бна ялан гуа бага тэтгэвэртэй ахмадууд
С Буянхүү (192.82.82.171)
Малчны нөхөн төлөлтийг дахин сунгаж өгөөч
Зочин (66.181.186.69)
Ардын намын засгийн газарт баярлалаа.Хүн бүрийн сэтгэлд таарсан шийдвэр хэзээч гарах үндэс байхгүй.Монгол улсын ерөнхийлөгчид баярлалаа.Бид төрд зөв юм хийснийг нь төлөө талархаж сурах хэрэгтэй.Амны билгээс ашдын бэлэг
huuhdiin mungiig zogsoo (202.21.108.4)
Ardiin Nam Zasagtaa bayarlalaa.odoo huuhdiin mungiig ali boloh hurdan zogsohiig ard tumen shaardaj bnaa.huuhdiin mungu avdaggui olon myngan urh ail hohirch bna.niited hurteeltei ajilhih estoi.jenko bandi ahmaduudiig alagchilsan mash muuhai nugel hisen dee
huuhdiin mungiig zogsoo (202.21.108.4)
Ardiin Nam Zasagtaa bayarlalaa.odoo huuhdiin mungiig ali boloh hurdan zogsohiig ard tumen shaardaj bnaa.huuhdiin mungu avdaggui olon myngan urh ail hohirch bna.niited hurteeltei ajilhih estoi.jenko bandi ahmaduudiig alagchilsan mash muuhai nugel hisen dee
иргэн (192.82.83.11)
энэ дарга нар ойлгомжтой ярьж баймаар байна. тэтгэвэрийн доод хэмжээг 500000 болголоо. 500000-аас дээш тэтгэвэрийг 15хувиар нэмнэ гээд л ярих юм. тэр нь 350000 ын тэтгэвэр 500000 болоод 350000-499000 хүртэлх тэтгэвэр 500000 болоод зогсох юм шиг ойлгогдож байна. ингэж болохгүй лдээ. жишээ нь 490000 авч байсан хүнд 10000 л нэмэгдэнэ гэсэн үг шиг санагдана. ийм биш байлгүйдээ. доод тэтгэвэрийг 500000 болгоод бусдыг нь 15% нэмнэ гээд хэлчихсэн бол ойлгомжтой байна. доод тэтгэвэр 500000 болдог чинь 14.3% нэмлээ гэсэн үг шүүдээ
Өвгөн (66.181.161.117)
Энэ тэтгэвэр нэмэхэд хэн доод түвшин 500000 гээд 450 авдаг хүн 50000 төгрөгөөр ажил бага хийж байсан 350.000 цалинтангууд 150.000 р 500000 дээш баячууд доод тал нь 75000 төгрөг нэмэгдэх нь энэ шударга уу 350.000 нэмээд 450000 н тэтгэвэр авдаг хүн 15 % нэмэх юм уу. 50000 нэмэх юм уу
Иргэн (66.181.161.87)
350 000 тэтгэвэр 150000 төгрөгөөр 527000 тэтгэвэр 75000 80000 төгрөгөөр 1000000 төгрөгиин тэтгэвэр 150000 төгрөгөөр энэ шударга шиидэл бишээ
Өндөр настан. (64.119.16.167)
38 жил ажилалсан багш 450 мянга тэтгэвэр авч байсан. Дунд зэрэгт нь орж явсан одоо хамгийн бага тэтгэвэртэн болохнээ. Судалгаагүй ийм юм хийж байна гомдолтой байнаа хөөш.