73 настай эмээ Эверестийн оргилд гарлаа
- 2012-05-21
- Дэлхий
- 0
Японы иргэн Тамаэ Ватанабэ Эверестийн оргилд гарсан хамгийн настай эмэгтэйн амжилтаа шинэчлэн тогтоолоо.

Японы иргэн Тамаэ Ватанабэ Эверестийн оргилд гарсан хамгийн настай эмэгтэйн амжилтаа шинэчлэн тогтоолоо. Өдгөө 73 насыг зооглож, тэтгэвэрт гарсан хэдий ч, залуучуудаас дутахааргүй толиотой харагдах Тамаэ өчигдөр багийн дөрвөн гишүүнийхээ хамтаар Түвдийн хойд хэсэгт орших 8850 метр өндөр Эверест уулын оргил өөд гарч, түүхэнд нэрээ бататган, мөнхөлсөн байна. Тэрээр арван жилийн өмнө буюу 63 настайдаа Эверест уулын оргилд гарсандэлхийн хамгийн настай эмэгтэй болж байсан аж.
Багийн бүхгишүүдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд бууж эхэлсэн байна.
Тэд баасан гарагийн орой 8300 метрт орших сүүлчийн өндөрлөгт хүрч, улмаар шөнөжин тасралтгүй авирсаны эцэст бямба гарагийн өглөөсаадгүй хүрч чаджээ.Цаг агаарын байдал таатай байсан нь тэднийг мөн замыг төвөггүйхэн туулахад нөлөөлсөн байна.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (2)
babayaga (202.179.16.135)
hahaha ene yaponuud gej neg aimaar humuus
(202.179.16.135)
yayaya mani met bol estoi chadahgui dee