НОБГ: 46 удаагийн дуудлагаар 143 иргэн, 4.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 31-02 дугаар сарын 06-ныг хүртэлх хугацаанд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны 2 буюу нийт 46 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 143 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 4,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан бол гал түймэрт 2 иргэн өртөж нас баржээ.

 Нийслэлийн хэмжээнд  02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар ахуйн 306  гал түймэр,  аврах ажиллагааны 21 нийт 327 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18,4%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)