УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг байгуулагдлаа
- 2022-02-07
- Улс төр
- 4

Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгч 26 аж ахуйн нэгжийг зарлаж, шүүхэд шилжүүлсэн. Энэ асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б. Баттөмөрийг томиллоо.
Ажлын хэсэгт Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарын гишүүд ажиллана. УИХ-ын ажлын хэсэг нэн тэргүүнд Хөгжлийн банктай холбоотой зээлийн мэдээллийг цуглуулж, хөндлөнгийн хараат бус аудит оруулах ажээ.
Мөн Хөгжлийн банкнаас шүүхэд гаргасан мэдээллийг нэгтэн судлаад ирэх хаврын чуулган эхэлмэгц УИХ-д танилцуулна. Өнөөдрийн байдлаар нийт 26 аж ахуйн нэгжийн 841 тэрбум төгрөгийн өрийг шүүхэд шилжүүлсэн бол цаана нь 1,6 их наяд төгрөгийн чанаргүй зээл байна.
Мөн 40 гаруй аж ахуйн нэгжид холбогдох 800 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг шалгах юм.

Сэтгэгдэл (4)
хаблен (66.181.160.108)
хурэлбаатарыг хасах хэрэгтэй. бусдыг дэмжиж байна
Г (202.9.46.158)
МАН бол бүгд хулгайч. Б.Энхбаяр, Аварга 2 гайгүй байх. Гэхдээ л цаагуураа, нөгөө сурсан юмыг сураар боодлоггүй гэдэг шиг бас хутгалдсан байж магадгүй л юм.
зочин (66.181.184.241)
зэ хөөрхий УИХ нь гэмт хэргийн араас явдаг шүүх болж хулгайчууд хулгайч аа шалгаж тоглож бгаа юм уудаа
зочин (66.181.184.241)
хүрэлбаатарыг яагаад оруулж бна ,энэ хүн чинь хотгор шанагыг хулгайлсан хулгайч биш юмуу