Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа Гантиг Вилла хотхоны жинхэнэ эзэмшигч хэн бэ?

Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй байгаа 26 компанийг зарлаж, эдгээр компаниудаас болж банк хүндрээд байгаа талаар мэдээлсэн билээ. Энэхүү асуудлаар “Эй Би Трейд Групп” ХХК-ийн захирал А.Ууганбаяртай ярилцлаа.


-“Эй Би Трейд Групп” ХХК-ны үйл ажиллагааны чиглэлийн талаар товч танилцуулах уу?

Эй Би Трейд Групп ХХК - нь анх 2000 оноос барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэж одоогоор 50 гаруй барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байгаа барилгын салбарын тэргүүлэх компаниудын нэг юм.

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны анхаарлыг татаад байгаа Хөгжлийн банкны зээлтэй холбоотой зээлийн барьцаанд хураагдсан гэх Гантиг Вилла төслийн барилга танай компанитай ямар хамааралтай вэ?

-Манай групп компани нь Монгол Мах Экспо ХХК- ний 100%-ын хувьцаа эзэмшигч бөгөөд энэ талаараа ч бид өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээрмэдэгдэж байсан болно.

-Энэ хотхоныг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамааралтай компани барьсан мэтээр олон нийтэд ойлгогдоод байна энэ талаар та товч тодруулна уу?

-Энэ Гантиг Вилла төслийг тодорхой хугацаанд Бишрэлт Группын хамааралтай компани эхлүүлсэн байсан.Одоо манай байгууллагын мэдэлд 100%байгаа бөгөөд бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Би шулуухан л хэлчихэе, манайЭй Би Трейд Группын хэрэгжүүлж байгаа төслийг хэн нэгэн хүний нэр төрийг унагаах, харлуулах зорилгоор нийгэмд бодит бус мэдээлэл тарааж, манай бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаад харамсаж байна.

-Та шулуухан хариулья гэсэн учраас бид бас гол асуултаа асууя. Танай компани хөгжлийн банкнаас авсан зээлээ хэзээ төлөх вэ?

-Цар тахал цаашид үргэлжилэх эсэхээс үл хамааран манай Эй Би Ти Групп ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ үйл ажиллагааныхаа бусад эх үүсвэрболон Гантиг Вилла төслийн борлуулалтын орлогоос бүрэн төлж барагдуулахаа дахин хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (49.0.135.184)

    2022-02-12

    Эй Би Трейд Групп” ХХК-ийн захирал А.Ууганбаяр ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байхдаа зээл авсан гэсэн мэдээлэл яваад байна лээ. гэхдээ зээл авсан нь буруу биш зээлээ төлөхгүй хугацаа хэтрээд байгаа нь асуудал дагуулаад байгаа. Энэ дээр албан тушаал эрх мэдлийн асуудал нөлөөлж байна уу гэдгийг АТГ болон хууль хяналтын байгууллага ажиллаж тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл яагаад зээлээ төлөхгүй байгаа юм. Хугацаа хэтэрсэн зээлтэй аж ахуйн нэгж иргэний зээлээ авахдаа барьцаалсан хөрөнгийг хөгжлийн банкз яагаад хурааж авахгүй өдий хүртэл байлгаад байгаа юм гэдэг сонирхолтой юм.