35 удаагийн дуудлагаар 870 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид өнгөрсөн 7 хоногийн хугацаанд гал түймрийн 34, аврах ажиллагааны 1 дуудлагаар  ажиллаж, 870 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

 Гал түймэрт өртөж 1 иргэн нас барж, 1 иргэн угаартсан байна.  

Аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гэр хорооллын айл өрхийн аюулгүй галлагааны заавар зөвлөмж өгөх нэгдсэн зохион арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)