Н.Түвшинбаярыг хүний амь хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт яллагдагчаар тооцлоо
- 2022-02-14
- Нийгэм
- 2

Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдор хэргийн зүйлчлэлийг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор өөрчилжээ. Түүнийг өмнө нь хуулийн 11.1-2.1 -т заасан "Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн" гэж эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж буй аж. Өөрөөр хэлбэл улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хэрцгийгээр хөнөөсөн гэж яллагдагчаар тооцсон байна.
Н.Түвшинбаярыг цагдан хорьж шалгах 30 хоног дуусах болсонтой холбоотойгоор Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хяналт тавьж байгаа прокурор нь хорьж мөрдөх хугацааг сунгуулах саналыг энэ сарын 10-нд хүргүүлсэн аж. Уг саналыг нь өнгөрсөн баасан гарагт хэлэлцээд цагдан хорих хугацааг нэг сар сунгасан юм.

Сэтгэгдэл (2)
cancar (66.181.161.118)
tsaaz og oodgui xog d
Зочин Зочин (203.91.115.48)
Юу ярьж бичээд байгаа юм бэ???. Хүний ам насыг онц хэрцгий харгисаар хөнөөсөн нь худлаа юм уу???. Энэ алуурчин харгис хэрцгий адгуусанд цаазын ял өгсөн ч багадана. Хүн алсан алуурчинд шүүх хурал болтол суллах ямарч боломжгүй байтал яахаараа хугацаа сунгалаа гэж жүжиг тавьдаг юм. Нийгмийн дунд хүн шаар болсон энэ алуурчинд ямарч өршөөл байх учиргүй!!!.