Монголын уулчид анх удаа багаараа Эверестэд гарлаа

Уулын спортын ОУХМ С.Бат-Эрдэнэ энэ сарын 19 буюу өнгөрөгч бямба гаригийн өглөө дэлхийн дээвэр Эверес тэд амжилттай гарчээ.

Уулын спортын ОУХМ С.Бат-Эрдэнэ энэ сарын 19 буюу өнгөрөгч бямба гаригийн өглөө дэлхийн дээвэр Эверес тэд амжилттай гарчээ. Тэр бээр Гималайд авирахаар өнгө рөгч дөрөвдүгээр сарын 8-нд эх орноосоо мордсон юм. С.Бат-Эрдэнэ Канад, Испа ни, Балбын долоон уул чинтай хамт Гималайн 8848 метрийн өндөрт орших Эверестэд гарчээ. 
Ингэснээр тэрбээр Эверестэд хөл тавьсан Монголын гурав дахь уулчин боллоо. Үүнээс өмнө 2011 оны тавдугаар сарын 21-нд Б.Гангаамаа дэлхийн дээвэрт гарсан Монголын анхны эмэгтэй тамирчин болж байв. Харин Монгол Улсаас анх 2005 оны тавдугаар сарын 30-нд Г.Өсөхбаяр дэлхийн ноён оргилд эх орныхоо далбааг намируулжээ. 
Тэгвэл гуравдугаар сарын 29-нд Эверестэд авирахаар эх орноосоо мордсон Монголын уулчдын баг С.БатЭрдэнийг Эверестийн оргилд гарсны дараахан өдрийн 15.00 цагийн орчимд тус оргилд гарчээ. “Хөх тэнгэр” багийн марафон гүйлтийн тамирчин Б.Цэвээндаш, уулын спортын ОУХМ, Ц.Цогзолмаа, эмч Л.Баярсайхан нараас бүрдсэн Монголын баг Канад, Норвегийн уулчин, Балбын газарчдын хамт Балбын талаас оргилд гарсан байна. Үүнээс өмнө Монголын тамирчид багаараа Эверестэд гарч байгаагүй юм. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)