Сэтгүүлч С.Будрагчаа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирлыг шалгуулах хүсэлтийг АТГ-т өглөө
- 2022-02-15
- Нийгэм
- 3

Сэтгүүлч С.Будрагчаа БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус байх магадлалтай үйлдлийг шалгуулах өргөдөл, баримтыг АТГ-т хүлээлгэн өгөхөө мэдэгдэж мэдээлэл хийлээ.
Тэрээр “Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон нь албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглан өөрийн дүү Ж.Содбилэгийн нэр дээр байдаг компанитай түрээсийн гэрээ гэгчийг байгуулж төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015-2021 оны хооронд 845 саяас 1 тэрбум 120 сая төгрөгийг жил бүр шилжүүлж байсныг нотлох баримтын хамт хүргүүлж байна. Тус сургуулийн данснаас жил нийт 46 удаагийн гүйлгээгээр 5 тэрбум төгрөгийг гаргуулсныг шалган тогтоохын зэрэгцээ хуульд заасан хатуу хариуцлага тооцохыг хүсэж байна" гэлээ.
Мөн "Өөрийн гэм буруутай үйлдлийг нуух зорилгоор санхүүгийн баримтаа нуусан, түрээсийн гэрээ байгуулахдаа зах зээлийн үнэлгээнээс 3-5 дахин их байхаар тогтоосон, түрээсийн компанийг сонгохдоо сонгон шалгаруулалт зарлаагүй, мөн нөхрөө өөрийн сургуульд багшаар ажилд авч сар бүр 4,5-10 сая төгрөгийн цалин олгож төрийн өмчийн мөнгийг шамшигдуулсан байна. Гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэж итгэж байна" гэсэн юм.

Сэтгэгдэл (3)
зочин (122.201.23.84)
Боловсролын сайд Энх-Амгалан энэ Соронзонг байлгаад байдаг нь ямар учиртай юм бэ? Арай хэтэрхий шуналтаж байгааг нь монгол улс даяараа мэдэж байна ш дээ. Эсвэл бас авлига вачихсан юмуу
зочин (66.181.161.43)
30 орчим жил сургуулийн захирал хийнэ гэж юу байдаг юм.Бүр хоцрогдсон.Шуналдаа хөтлөгдсөн.Лүнлнэдорж дунд сургуульд хичээл заана гэж юу байдаг юм.Соронзон өөрийхөө нөхрөөр сургалт сайжруулна гэж авсан гэж нөхөр нь ярьсан шүү.Лүнлэндорж үндсэндээ сумын соёлын төвийн ажилтан хүн шүү.Түүний шу ны доктор философч гэнэ үү.Тэр бол зүгээр чимэг.Дунд сургуульд хичээл заахад бэлтгэгдсэн хүн заадаг болохоос соц нийгмийн ороод бусгаа цагаар эрдэмтэн гэж өмнө нь хичээл зааж байсан багш нартаа шалгалт өгсөн болооод авсан юмнууд шүүлээ.Ийм нөхөр шүүхийн дарга хийнэ гэж юу байхав.Ичихч гүй хол явахгүй шүү.гнэүү Энэ муу хар өвгөн шоронд байх ёстой шүү
Иргэн (64.119.24.32)
Энэ сургуулийн захирал тоо ба физикийн багш нар ажиллуулдаггүй тул энэ сургуулийн сурагчид тоо ба физикдээ тааруу юм.