“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, албаны бэлэн байдлыг дээшлүүлэх” аяныг зохион байгуулж байна

Онцгой байдлын байгууллагаас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, албаны бэлэн байдлыг дээшлүүлэх” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

“Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг ажлын байрандаа мөрдөцгөөе” уриатай тус аян нь хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Энэхүү аян нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, ажлын байрны нөхцлийг сайжруулах, алба хаагчдын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)