ЭМЯ: Коронавируст халдварын 309 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 309 тохиолдол шинээр бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 213 нь Улаанбаатар хотод, 96 нь орон нутагт байна.

Одоогоор 4329 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 920, жирэмсэн эх 266 байна. Гэрийн хяналтад 13518 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай