Аллага үйлдсэн этгээдийг баривчлав

Мексикийн хойд зүгийн НуэвоЛеон мужийн Монтеррей хотын гаднах автозамын хажуугаас долоо хоногийн өмнө хэрцгийгээр алагдсан 49 хүний цогцос олдсон билээ. 

Мексикийн хойд зүгийн НуэвоЛеон мужийн Монтеррей хотын гаднах автозамын хажуугаас долоо хоногийн өмнө хэрцгийгээр алагдсан 49 хүний цогцос олдсон билээ. Албаныхан өрсөлдөгч хоёр мафийн сөргөлдөөний улмаас эдгээр хүн алагдсан гэж үзсэн бөгөөд уг хэрэгт “Зетас” хэмээх мафийг буруутгасан байна. 
Тус улсын аюулгүй хүчнийхэн тусгай ажиллагаа явуулж “Зетас” бүлгийн толгойлогч Эль Лосо (галзуу хүн) нэрээр танигдсан Даниэль Исус Элизондо гэгчийг баривчилжээ. Зэвсэгт хүчний төлөөлөгчийн мэдээлснээр түүнийг 49 хүнийг хөнөөх тушаал өгсөн гэж үзэж байгаа аж. Амиа алдсан 49 хүний 43 нь эрэгтэй, зургаа нь эмэгтэй бөгөөд бүгдийнх нь толгой, гарыг тасдаж гялгар уутанд хийн хаясан байжээ. 
“Зетас” нь Мексикийн хойд зүгийн нутгийн тал, зүүн эргийн нутгийг бүхэлд нь атгасан, орон нутагтаа хамгийн зартайд тооцогддог хар тамхины бүлэг гэнэ. “Зетас”-ийн толгойлогчийг Кадерейта хотоос өнгөрөгч баасан гаригт баривчилсан ч ням гаригт олон нийтэд мэдээлсэн байна. Кадерейта нь Монтеррейгээс холгүй оршдог бөгөөд тус хотоос АНУ-тай хил залгаа Рейноса хот хүрэх замд байдаг аж. 
Мексикийн Ерөнхийлөгч Филипп Калдерон зургаан жилийн өмнө хар тамхины мафиудтай дайн зарласан бөгөөд түүнээс хойш тууштай тэмцэж байгаа юм. Учир нь тус улсад үүссэн хар тамхины наймаа эрхлэгч нууц бүлгүүд хүчирхэгжин сүлжээнд орж, гэмт үйлдэл их үйлдэх болсон байна. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)