“Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдэвт салбар хуралдаан болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ-тай хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

 Тус чуулган нь дөрвөн салбар хуралдаанаас бүрдэж байгаа бөгөөд “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг  татан гаргах ажиллагаа” сэдэвт салбар хуралдааныг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн удирдан явуулж байна.

Салбар хуралдааны үеэр хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа”, ШУТИС-ийн дэд профессор, доктор (Ph.D) П.Өлзийсайхан “Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг уснаас татан гаргах инженерийн тооцоо, технологийн боловсруулалт”, ЗХЖШ-ын Барилга инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, хурандаа Ц.Ганхөлөг “Татан гаргах ажиллагаанд Батлан хамгаалах салбарын оролцоо”, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Базаррагчаа “Хөвсгөл нуур орчмын нутаг дэвсгэрт учирч болзошгүй гамшгийн эрсдэл”, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны ахлах мэргэжилтэн Т.Олонбаяр “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, зөвлөмж гаргах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)