Д.Уламбаяр: ОХУ-ын үйлдэл нь “precedent” буюу “уруу татах, муу жишиг” тогтоож байна
- 2022-02-25
- Нийгэм
- 12

Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор профессор Д.Уламбаяртай ярилцлаа.
-Украины асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Мягмар гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдлаа. Ямар шийдэлд хүрэв?
-ОХУ Луганск, Донецкийн АБНУ-уудыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсний дараа Украины хүсэлтээр хэдхэн цагийн дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдсан. НҮБ-ын Улс төрийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Розмари ДиКарло анхны илтгэгчээр "Бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд үр дагавар авчрах эрсдэлтэй энэ шийдвэрт бид маш их харамсаж байна" гэж хэлсэн байна. Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал болон Украины зүүн нутгийн мөргөлдөөнийг зохицуулах гол оролцогчдын санал зөрөлдөөнийг шийдвэрлэх цорын ганц арга зам бол яриа хэлэлцээний ач холбогдол гэдгийг ДиКарло хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. НҮБ-д суугаа АНУ-ын элч Линда Томас-Гринфилд В.Путиныг "Дэлхийн цаг хугацааг буцаах, НҮБ-ын өмнөх үе рүү, эзэнт гүрнүүд дэлхийг захирч байсан цаг үе рүү эргүүлэхийг хүсч байна" гэж буруутгаад "Олон улсын хууль тогтоомж, Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг илт зөрчсөнийхөө төлөө ОХУ-д хариуцлага тооцохын тулд АНУ цаашид арга хэмжээ авна" гэжээ. "Ерөнхийлөгч В.Путин манай олон улсын тогтолцоог туршиж байна. Тэрбээр бидний шийдэмгий байдлыг шалгаж, биднийг хэр хол түрж чадахыг харж байна" гэж тэрбээр нэмж хэлжээ. Д
НҮБ-д суугаа Францын элчин сайд Николас Де Ривьер ОХУ Донбасст цэргээ илгээсэн нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүдүүлгээр зөрчсөн бас нэг хэрэг болж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлж, "Бид Оросыг тогтворгүй болгох бусад аливаа үйлдлээс, ялангуяа энгийн иргэдийн аюулгүй байдал, аюулгүй байдлыг алдагдуулж, аюулд оруулж болзошгүй үйлдлээс зайлсхийхийг уриалж байна" гэж тэр нэмж хэлэв. НҮБ-д суугаа Их Британийн байнгын төлөөлөгч Дэйм Барбара Вудворд хэлэхдээ, Оросын үйлдлүүд нь маш хүнд бөгөөд өргөн хүрээтэй үр дагаварт хүргэх болно. "Өнөөдөр хийж буй үйлдлүүд нь Аюулгүйн зөвлөлийн 2202 тоот тогтоолоор батлагдсан Будапештийн меморандум болон Минскийн хэлэлцээрт Оросын талаас хүлээсэн амлалтуудыг уландаа гишгэж байна" гэж тэр хэлэв. Энэтхэг, Бразил, Мексик, Ирланд, Арабын Нэгдсэн Эмират, Кени, Гана, Габон, Норвеги, Хятад, Орос, Украин зэрэг бусад хэлээр ярьдаг улс орнууд байв.
Энэтхэгийн НҮБ-д суугаа элчин сайд Т.С.Тирумурти хэлэхдээ, Энэтхэг улс Украинтай холбоотой үйл явдлууд, тэр дундаа зүүн хилийн дагуух үйл явдлууд болон Москвагийн мэдэгдлийг "хянан ажиглаж" байна. "Украины ОХУ-ын хилийн дагуух хурцадмал байдал гүн түгшүүр төрүүлж байна. Эдгээр үйл явдал нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй" гэж тэр хэлсэн. "Бид бүх талаас тэвчээртэй байхыг уриалж байна. Яаралтай нэн тэргүүний зорилт бол бүх улс орны аюулгүй байдлын хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан хурцадмал байдлыг намжааж, бүс нутаг болон цаашлаад урт хугацааны энхтайван, тогтвортой байдлыг хангахад чиглэх явдал юм" гэжээ. Хятадын Элчин сайд Жан Жүн товч үг хэлэхдээ, талууд бие биенийхээ асуудалд хүлээцтэй хандаж, "боломжийн шийдэл" хайхыг уриалсан байна. НҮБ-ын АЗ-ийн бусад гишүүд болох Бразил, Мексик, Ирланд, Арабын Нэгдсэн Эмират, Кени, Гана, Габон, Норвеги, Албани ойролцоо агуулгатай үг хэлжээ.
Украины Элчин сайд мэдэгдэхдээ “Кремлийн тархаасан "вирус" газар авч НҮБ-ыг ч нэрвэлээ” гэжээ. Ер нь бол Аюулгүйн зөвлөл тодорхой, үр дүнтэй шийдэл гаргаж чадахгүй. Учир нь ОХУ “veto” буюу хориг тавина.
-Барууны орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авахаа зарлаж байна. Орос ямар хариу үйлдэл үзүүлэх бол?
-АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байдан ОХУ-ын эсрэг эдийн засгийн нэмэлт хоригийн эхний арга хэмжээг зарласан. Үүнд, ВЭБбуюу Внешэкономбанк, Промсвязбанк зэрэг батлан хамгаалахыг санхүүжүүлдэг банкууд, Оросын төрийн өрийн эсрэг цогц хориг арга хэмжээ авч байна. Энэ нь бид Оросын засгийн газрыг барууны санхүүжилтээс хассан гэсэн үг. Өрнөдөөс мөнгө босгож чадахгүй, АНУ зах зээл дээр ч, Европын зах зээл дээр ч шинэ өрөө арилжиж чадахгүй. Ойрын өдрүүдэд Оросын элитүүд болон тэдний гэр бүлийн гишүүдийн эсрэг хориг арга хэмжээ авах юм байна. Бүтээн байгуулалтын ажил нь 2021 оны есдүгээр сарын 10-нд дууссан 11 тэрбум ам. долларын өртөгтэй "Хойд урсгал 2"-ыг зогсоолоо. Германы канцлер Олаф Шольц ч мөн ингэж мэдэгдлээ. Орос улс дараагийн алхмаа хийх гэж байгаа тул бид бас дараагийн алхмаа бэлдсэн. Хэрэв Орос түрэмгийллээ үргэлжлүүлбэл, тэр дундаа нэмэлт хориг арга хэмжээ авах юм бол үүнээс ч илүү үнэ төлөх болно. Харин Дэлхийн банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэг буюу SWIFT системээс ОХУ-ыг одоогоор шууд хасаагүй байна. Их Британи, Канад, Япон хатуу хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Европын холбоо Украины салан тусгаарлагчдыг дэмжсэн ОХУ-ын Төрийн Думын 351 гишүүд, 27 субьектийн эсрэг хориг зарлаа. Дээрхүүд бүгд эдийн засгийн хоригийн эхний арга хэмжээ гэж мэдэгдэж байна.
Хориг арга хэмжээтэй холбоотойгоор ам.доллартай харьцах рублийн ханш огцом унаж 80 рублийг давлаа. ОХУ-ын ҮАБЗ-ийн орлогч Д.Медведев ЕХ-ны эсрэг байгалийн хийн үнээ нэмнэ гэж сүрдүүлсэн байна лээ. Европ дахь 1000 шоо метр хийн үнэ 1000 ам.долларт тулж ирж байна. Мягмар гаригт болсон “Хий экспортлогч орнуудын форумын (GECF) VI саммит дээр В.Путин онлайн оролцож үг хэлэхдээ "Хий нийлүүлэлтээ тасралтгүй үргэлжлүүлнэ" гэжээ. ОХУ-ын Зэвсэгт хүчнийг хилийн чанадад ашиглах В.Путины хүсэлтийг парламентын доод дээд танхим ёсоор болголоо.
-Орос, Украины дайны дараа дэлхий ертөнцөд ямар өөрчлөлт гарах вэ. Ямар сөрөг үр дагавар бий болох вэ?
-Олон улсын харилцаа, геополитикийн орчинд урьдчилан таамаглаж болохуйц нөхцөл байдал, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дүрмээр тоглодог олон улсын дэг журам үндсэндээ алдагдаж эхэллээ. Урьд өмнө байгаагүй цөмийн зэвсгийн сүрдүүлэгийн аюул шинээр гарч ирлээ. Их гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөн жижиг дунд орнуудыг “хөлдөө чирж”, тэдгээрийг тодорхойгүй төлөв байдалд оруулсаар байна. Төв, Зүүн Европ, хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын тэнгисийн улсууд НАТО-д элссэн нь аюулгүй байдлын хувьд ямар их чухал ач холбогдолтой болохыг Оросын заналхийлэл харуулж байх шиг.
-Украины эрх баригчид ямар арга хэмжээ авч чадах бол?
-Украины эрх баригчид тоймтой томоохон ямар ч арга хэмжээ авч чадахгүй болов уу. ОХУ-тай дипломат харилцаагаа таслах асуудлыг хэлэлцэж байх шиг байна.
-В.Путин украинчуудыг хагалан буталж байна шүү дээ. Ингэхдээ түүх ярьж, Лениний нэрийг хүртэл онцлох боллоо. Түүхээрээ авч үзвэл Украин Оросын мэдэлд байх ёстой гэж байна. Ингээд түүх яриад эзэлж болдог юм уу?
-В.Путин 2021 оны долдугаар сарын 12-нд "Об историческом единстве русских и украинцев" гэсэн томоохон хэмжээний судалгааны өгүүллээ нийтлүүлж байсан. В.Путин түүнийгээ л давтсан байна лээ. Ер нь Бүрэн эрхт тусгаар улсын түүхийг хөрш орных нь төрийн тэргүүн нь өөрийн үзэмжээр тайлбарлаж, түрэмгий үйлдлээ зөвтгөж байсан дипломатын түүх дэлхийн II дайны өмнө болж байсан. Энэ бол НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнүүдэд илт харш үйлдэл л дээ.
-Ер нь В.Путин дэлхийг донсолгосон буруу хандлагыг тогтоох гэж байна. Судлаачийн хувьд та энэ үйлдлийг хэрхэн харж байна вэ?
-ОХУ-ын үйлдэл нь “precedent” буюу “уруу татах, муу жишиг” тогтоож байгаа. Ийм жишиг бүр 2014 оноос л ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины орос хүн бүрийн зүрх сэтгэлд үргэлж “Крым бол Оросын салшгүй хэсэг байсан” гэж хэлсэн нь Крымийг Орос булаан авахыг зөвтгөхгүй гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама шүүмжилж байсан. Энэ нь хойд бүсүүдэд нь оросууд суурьшдаг Казахстан, Тайванийн тусгаар тогтнол, Хонконг, Шинжаан-Уйгурын салан тусгаарлагчдын томоохон асуудалтай Хятадыг хүндхэн байдалд оруулж байна.
Өрнөдийн судлаачид Крымийн хойгийг цагаандаа гарсан дээрэм “2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас дутуугүй, бүр илүү нөлөө бүхий ноцтой үр дагавартай үйл явц гэж дүгнэж, “сүйрлийн уршиг тарьж мэдэх” хэмээн америк эрдэмтэн Роберт Легволд бичсэн байна. Лалын ертөнц олон улсын харилцааг нэг айхавтар түйвээгээд араас нь Украин залгалаа гэж тэрбээр бичиж байсан. Тэр үйлдэл дахин давтагдлаа.
-ОХУ Донецк, Луганск руу танк, хуягт тээвэрлэгчид гээд сүүлийн үеийн техник, технологиудаа оруулчихлаа. Тэгэхээр газ, шатахууны хомсдол үүсэх үү. Яагаад гэвэл тэр тоног төхөөрөмжүүдийг хөдөлгөхөд асар их шатахууны хэрэгцээ гарна гэсэн мэдээлэл байх юм. Монголд бензин шатахуун доголдох уу?
-Зүүн Украины салан тусгаарлагчдыг “тусгаар улс” хэмээн хүлээн зөвшөөрч, “холбоотны гэрээ” байгуулснаар цэрэг техникийн хүчээ “энхийг сахиулах” хэмээн тус бүс нутагт орууллаа. Угаасаа томоохон хэмжээний дайны бэлтгэл сургуулилт асар их хэмжээний зардал гарч байгаа нь тодорхой. Түлш шатахууны доголдол гарахгүй болов уу. Харин нэг баррель газрын тосны үнэ 100 ам.долларт дөхөж ирсэн нь таатай мэдээ биш юм.
-Хоёр улсын мөргөлдөөний улмаас хичнээн хүний нас, эд хөрөнгө сүйдэв. Хохирлын хэмжээг сонирхуулахгүй юу?
-Тус бүс нутагт нөхцөл байдал хүндэрч нүүлгэн шилжүүлсэн Донбассын оршин суугчдын тоо 500 мянган хүнд хүрч болзошгүй гэж Онцгой байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч Александр Чуприян мэдэгдсэн байна лээ. Цөөн хэдэн байшин их бууны суманд өртөж, таван энгийн иргэн амь үрэгдсэн тухай мэдээлж байна.
М.Мөнхцэцэг


Сэтгэгдэл (12)
зочин (59.153.115.161)
НАТО дорнод рүү хүрээгээ тэлж ОХУ-ын хилд тулж цэргийн базуудаа байгуулж, цөмийн зэвсэг зоох нөхцөл бүрдүүлж, Украины нацистүүдийг зэвсэглэж, оросын эсрэг үзлийг дэвэргэж,ОХУ*ыг устгахаар заналхийлж байгаа нь зөв юм уу. Нацист фашист ультрарадикалуудыг дэмжигч этгээд байна.
(139.5.216.177)
Iimerhuu uduun hatgagchdaas bolj Ukrain busdiin idesh bolj suirsen bizdee
Зочин (103.57.95.230)
Чиний ярьж байгаа тэр жишигийг ОХУ биш, чиний үхэн хатан шүтдэг АНУ, Нато-ийнхон тогтоосон мал минь. Япон (АНУ анх удаа 2 том хотын олон сая хүн ам дээр атомын бөмбөг туршсаны хор одоо ч арилаагүй) Вьетнам, Белград, Ирак, Ливи, Сири .. Уламбаярын яриад байгаа жишиг ингэж л тогтсон доо .. энэ хүнээр ИДС-дад хичээл заалгаж болохгүй дээ
Зочин (103.57.95.230)
Хэлэх үг алга. Тэнэг муу гахай
Иргэн (103.57.95.230)
Донецк, Луганскийн энгийн иргэдийн 60 000 амь насыг Украйны нацист, бандерч цэргийн хүч энхийн цагт хөнөөсөн нь Уламбаяртан гуайд таалагдаж байгаам байна л даа, яг Жо өвгөн шиг. Тэгээд байж байх ёстой гэж үзэж. Украйны асуудлыг гэрээ, хэлэлцээрийн аргаар шийдэх гэсэн ОХУ-ын олон жилийн чармайлт, гуйлт, АНУ, Нато-ийн үл хайхарсан түрэмгий харилцааг ч энэ хүн олж хараагүй бололтой. Манайх нэг ийм өрнөдийнхнийг хоосон шүтсэн лаларуудаас болж ямар ч аюулд хүрч мэднэ шүү
Зочин (103.57.95.230)
Уламбаяр гэж ямар тэнэг новш вэ. Элэнцэгийн доктор? Өөрийн ашиг сонирхол, баялгийн төлөө бусдын нутагт цэрэг, зэвсэг зөөж, хууль эрх зүйн үндэсгүй дайн дажин хийж явдаг жишгийг АНУ аль эрт тогтоогоод (Белград, Ирак, Ливи, Сири, Афганистан зэрэг) дэлхий түүнийг тэгэх ёстой юм шиг харж байдаг болсон биз дээ. ОХУ-ын энэ удаагийн цэргийн тусгай ажиллагаа бол аргагүйн эрхэнд зайлшгүй хийх ёстой байсан ажиллагаа гэж бодож байна. Украйнд төрийн эргэлтээр нацист, хунт засаглал тогоод , жил болохдоо орос муж, иргэдийг ялгаварлан дарамталж, эх хэлээрээ ярих, сурах, төрийн ажлаа явуулах, нийтэлж нэвтрүүлэх эрхийг хааж, өнгөрсөн 8 жилд 60 000 гаруй энгийн иргэнийг алж хядлаа, сүүлдээ гэртээ ч амьдрах боломжгүй болсон, бас НАТО-ийн цэргийн бааз болсон нь ОХУ-д аюул учруулсан. Путин маш зоримог, зөв шийдвэр гаргаж, Украйныг нацизм, бандер, цэргийн дарангуйллаас чөлөөлөх гэж байгааг Чи ойлгохгүй.
(202.179.21.242)
Iim teneg uym yaj doktor gej yawdag bnaa Ykrain tcagaan xaanii ved ch orostoigoo xamt bsn bidnii yarix sanaa zowox zvil bdg bol uwurmongol. Tednii toloo am ch angaij chadaxgvi bj iim medemxiirlee bolix xeregtei dyygvi bx bol alt. 2015 onii ved ykrainchyyd yamarch gemgvi 200 oros Xvniig zerlegeer alsan tedniig omoorson jiremsen emegteig ajliin shireen deer ni svxeer tcoxij alsan zyrag delxiin xewlelvvdeer garsan myyxai vil xiix ,tvvniig demjix yamar ch vildel bx eosgvi
Орос (124.158.70.178)
Энэ нөхөр америкийн боловсролтой, хүмүүжилтэй нөхөр байна. Уламбаяр гуай Донецк, Луганскийн ард түмэн 8 жил дайтсан. Энэ талаар доктор хэмээх нэр зүүсэн ... /хараал/ чи мэдэх үү? АНУ хэдэн орныг эзлэн түрэмгийлсэн бэ? одоо хэдэн орон амеркчуудаас болж иргэний дайнтай байна? Чи наад доктороо хөрөнгөтний орноос авсан бололтой, нээг л их гадаадын эрдэмтэн новшнуудын үгийг иш татаад ярьсан их мэдэгч байна. Ийм хүнээр хүүхдээ сургаж болохгүй юм байна шүү ард түмээн.
(139.5.216.177)
Ene hun het neg taliig barij baruuniig hamgaalagchiin durd togloj baina ANU Irak, livi, Afgan ruu dairsan ezelsen Serbiig bumbugdsun Nato-g Oros tiish telseer baina Enhiin tsagaan tagtaa mun uu Ali ch uls uuriiguu hamgaalah erhtei shuu noyon zahiral aa
Саран (66.181.176.152)
Энэ хэлсэн үг бол энэ хүний л бодол шүү дээ. Заавал ийм байх албагүй бөгөөд дэлхийд ингэж үздэггүй улс орон хүмүүс бас олон бий. Бүх зүйл өөрийн угшил түүх, логик болон сэтгэл зүйн гүн гүнзгий уялдаа холбоотой явагддаг процесс юм. Ер нь ч тэгээд манайх шиг бага улсын жижигхэн улс төр судлаач олон зүйл эв хавгүй яриад байх нь тийм ч зохистой биш. Дотооддоо нийлж байгаад банкаа дээрэмдээд идчихдэг улс төрчидтэй улс орон тийм ч олон биш байх шүү энэ дэлхийд.
Уншигч (43.228.130.39)
Эхний хүний сэтгэгдэл үнэн талдаа. МУИС-ийн ОУХС-ийн захиралын үг гэхэд дэндүү нэг талыг барьсан, хойт хөршөө доошоо хийсэн өнгө аяс илэрхий юм. Хөршүүд маань Монгол улсын байр суурь гэж үзвэл ч асуудал гарна даа, профессор гуай!
МЭДЭЖ ЯРЬ (103.111.68.3)
ЭНЭ НЭГ ӨӨРИЙГӨӨ УЛСТӨРИЙН ТОЙМ Ч ГЭЖ НЭРЛЭСЭН ОЮУТНУУДЫН СУРАХААР ӨГСӨН МӨНГИЙГ ИДДЭГ БАГШ НЭРТЭЙ ТЭНЭГ БАЙНА ОРОСЫГ ИХ Л МУУЛАА, АМЕРИК НАТО БУРУУГҮЙ ЮУ 1990 ОНД СЕРБИД ХИЙСЭН БӨМБӨГДӨЛТ ЗҮГГЭР ХӨГЖИЖ БАЙСАН ЛИВИ,ИРАК,СИРИД ЗАЛЛУ ИРГЭДИЙГ ТАРХИЙГ ХООСОН УГААЖ ТЭНД БАЙСАН ЭНХТАЙВНЫГ ЦУС НӨЖ ЦАГААЧЛАЛААС ӨӨРӨӨР АМЬДРАӨХ АРГАГҮЙ БОЛГОСОНЫГ ЮУ ГЭЖ ТАЙЛБАРЛАХ БОЛ,БАРАГ Л ЮМ ХЭЛЭХГҮЙ ДЭЭ ИЙМ ЦАГ ҮЕД ЧИМЭЭГҮЙ Л БАЙ. ИХ МЭДЭГЧ БОЛОХ ГЭЖ МЭДЛЭГГҮЙГЭЭ ХҮНД ХАРУУЛААД ЯАХАВ